Богд хан уулын алхалтын маршрутууд
#01 Чандманы ам → Хийморийн овоо
Зай 1.47 км · Өгсөлт 150 м · 30–45 мин · Хялбар Анх удаа ууланд гарч буй хүн, гэр бүлээрээ алхахад тохиромжтой богино маршрут.
#02 Одон орны төв → Тэмээн хад
Зай 1.42 км · Өгсөлт 220 м · 40–60 мин · Дунд Богино ч өгсөлт нь илүү эгц. Цагийн дотор буцаж ирэх боломжтой.
#03 Зайсан → Дугуй цагаан
Зай 4.0 км · Өгсөлт 400 м · 1.5–2.5 цаг · Дунд · Хамгийн өндөр цэг 1,680 м Хотоос хамгийн хялбар хүрэх, үзэмж сайтай маршрутуудын нэг.
#04 Манзушир → Цэцээ гүн
Зай 5.3 км · Өгсөлт 560 м · 2.5–3.5 цаг · Хүнд Бүтэн өдрийн аялал. Бэлтгэлтэй алхагчдад.
#05 Төрхурах → Цэцээ гүн
Зай 8.5 км · Өгсөлт 830 м · 4–6 цаг · Маш хүнд Цувралын хамгийн урт, хүнд маршрут. Туршлагатай алхагчдад зөвлөнө.
Алхалтаа эхлүүлэхээсээ өмнө дараах зүйлсийг анхаараарай.
Эрт гарах. Шөнийн алхалт хийх бэлтгэлгүй бол аль болох эрт гарсан нь зүгээр хэрвээ гар чийдэнгүй бол ой мод үнэхээр тоглоом биш шүү.
1.5–2 л ус авч яв — замд усны эх үүсвэр байхгүй.
Сайн явган ахалтын гутал өмсөх.
Дулаан хувцас нэмж авах.
Салхи, цаг агаараа шалгах.
Офлайн газрын зураг ашиглах. Алхалтын үед сүлжээгүй болох магадлал их учраас замаа сайн мэдэхгүй бол офлайн газрын зураг хэрэг болно.
Байгалиа хайрлан ил задгай хог битгий үлдээгээрэй.