Winter hiking myths
Өвлийн уулын алхалтын тухай үнэн мэт сонсогддог ташаа ойлголтууд.
MYTH #1:
Худал: Энгийн спортын гуталтай цастай ууланд алхаж болно.
Яг үнэндээ: Цастай замд сайн барьцалддаг, хөлийг дэмждэг, хүйтэн болон чийгээс хамгаалах зориулалтын гутал хэрэгтэй.
MYTH #02:
Худал: Өвөл нарны тос хэрэггүй.
Яг үнэндээ: Цас нарны хэт ягаан туяаг ойлгож, түүний нөлөөллийг нэмэгдүүлдэг. Тиймээс өвлийн алхалтад ч нарны тос, UV хамгаалалттай нүдний шил хэрэгтэй.
MYTH #03:
Худал: Хүйтэн үед бие шингэн алддаггүй.
Яг үнэндээ: Хүйтэнд цангах мэдрэмж буурдаг ч хөдөлгөөний үед бие шингэн алдсаар байдаг.
MYTH #04:
Худал: Газар хөлдсөн учраас өвөл ууланд алхахад илүү хялбар.
Яг үнэндээ: Мөс, гүн цас, цасан дор нуугдсан саад нь өвлийн алхалтыг илүү хүндрүүлдэг.
MYTH #05:
Худал: Цас орохоо больсон бол зам аюулгүй.
Яг үнэндээ: Цас зогссон ч мөстөлт, тогтворгүй цасан бүрхүүл, үзэгдэх орчин муу байх зэрэг эрсдэл хэвээр үлдэж болно.
MOOVE — Move outside. Explore more.